Хичээлийн сэдэв: Баримтын нүүр
хуудас хийх
Хамрах
хүрээ: 9 -р анги
Хугацаа: 40 минут
Хичээлийн
зорилго: Нүүр хуудас хийж сурах
Хичээлийн зорилт: Баримт бичгийн онцлогт тохирсон бүтэц,
агуулгатай нүүр хуудас хийж сурах.
Эзэмших
мэдлэг, чадвар: Баримтын онцлогт тохирсон нүүр хуудсыг зохиомжлон эсвэл
программын бэлэн загвар ашиглан хийх.
Хэрэглэгдэхүүн: Мэдээллийн
технологийн кабинет, компьютер, проектор, дэлгэц, Мэдээллийн технологи VIII
сурах бичиг, ажлын хуудас тараах материал
Арга зүй: Тайлбарлан таниулах,
харилцан ярилцах, бие дааж ажиллах,
Хичээлийн үе шат
|
Б: Багшийн үйл ажиллагаа
С: Сурагчийн үйл ажиллагаа
|
Зохион байгуулалт
1 мин
|
Б: Сурагчидтай мэндлэх
С: Багштай мэндлэх
С: Дэвтрээ гаргаж он сар өдөр, хичээлийн сэдвээ тавина.
Мөн компьютерээ асааж өмнөх хичээлд хийж байсан лавлах номын файлаа нээнэ.
|
Асуудал дэвшүүлэх
9 мин
|
Б: Бид байгалийн ухааны хичээлүүдтэй холбоотой лавлах номоо хийж дуусгах
гэж байна. Ном бүхэн нүүр хуудас, хавтастай байдаг. Лавлах номондоо хэрхэн
нүүр хуудас хийх вэ?
Б: Нүүр хуудас ямар бүтэцтэй байдаг вэ?
Нүүр хуудсыг яаж хийж вэ?
Нүүр хуудасны загварыг тарааж өгөх
|
Асуудал шийдвэрлэх
12 мин
|
Дасгал 1
А5 хэмжээтэй бяцхан номын нүүр хийх
Бяцхан ном болон, нугалмал танилцуулгын нүүр хийж сурах.
Дасгал 2
Нүүр хуудасыг программын бэлэн загвар ашиглан хийх. Өмнөх дасгалаар
хийсэн нүүр хуудаснаас хэрэгтэй мэдээллийг хуулж, зөөж, хувилж ашиглана.
Бэлэн загвар ашиглан нүүр хуудас хийж сурах.
|
Бататгах, үнэлэх
13 мин
|
Б: Хэрэглэхүй хэсгийн
даалгавар 2
А4 хэмжээтэй бие даалтын
нүүр хийнэ.
• Бэлэн загварын файл болгон хадгалах,
• Сурагчид үүсгэсэн бэлэн загвараа хэрэгцээтэй үед өөрчилж
ашиглахад чиглүүлэх.
С: Бие даалт, рефератын нүүр хийж сурах.
|
Гэрийн
даалгавар
2 мин
|
Б: Лавлах номоо тавигдах шаардлага, үнэлж дүгнэх
шалгуурт нийцүүлэн бүтээлээ сайжруулах.
Сурах бичгийн 32-р хуудасны өөрийгөө сориорой хийж
гүйцэтгэх
Шинэ үгнүүдээ тэмдэглэж цээжлэж ирэх
С: Гэрийн даалгавар
тэмдэглэж авах
Сурагчид гэртээ даалгавараа
бүрэн гүйцэт хийж ирнэ.
|
No comments:
Post a Comment