Ээлжит хичээлийн хөтөлбөр №3

Сэдэв:  Баримтад ишлэл зүүлт, тайлбар оруулах
Хамрах хүрээ: 9-р анги
Он, сар, өдөр: 2018.03.09
Хугацаа: 40 минут                                                                                                         
Хичээлийн зорилго: Баримтад ишлэл зүүлт хийж, тайлбар оруулж сурах
Хичээлийн зорилт:
  • Ишлэл зүүлтийн талаар ойлголттой болох
  • Ишлэл зүүлт хийх арга мэдэх
  • Лавлах номныхоо файлд ишлэл зүүлт хийх
Арга зүй: Тайлбарлан таниулах,  харилцан ярилцах, бие дааж ажиллах,
Хэрэглэгдэхүүн: 9-р ангийн сурах бичиг, компьютер, ТӨМ 3.1, 3.2, 3.3 , ээлжит хичээлийн хөтөлбөр
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр
Зохион байгуулах хэлбэр
      ·      Сэдэлжүүлэх  
      ·         Мэдлэг бүтээх
      ·         Үнэлж дүгнэх
      ·         Бататгах
      ·         Анги нийтээр
      ·         Биеэ даасан
      ·         Лаборатори компьютер дээр ажиллуулах

Хичээлийн  үйл явц:
Хичээлийн үе шат

Б: Багшийн үйл ажиллагаа
С: Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл,
Үнэлгээ
Зохион байгуулалт
1 мин
Б: Сурагчидтай мэндлэх
С: Багштай мэндлэх
Б: Ирц авна.

Анхаарах зүйл: Лабораторийн компьютер хүрэлцээтэй байх. Ээлжит хичээлийн бэлтгэлийг сайн хангасан байх. Тарааж өгөх материал,  ном сурах бичиг,
Сэдэлжүүлэлт
9 мин
Б: За өмнөх хичээлдээ лавлах номоо хийхдээ ямар хичээлээр  мэдээллээ оруулсан уу.
С: Математик, Хими, Физик,
Б: Та нарын цуглуулж боловсруулсан материалд шинжлэх ухааны тайлбар шаардсан үг хэллэг орсон уу? Хэрэв  тийм бол тухайн үг, хэллэгт хэрхэн тайлбар оруулах вэ?
С:
Б: Бид хүний оюуны бүтээл ашигласан уу.
С: Ашигласан. Зохиогчийн эрхтэй сурах бичиг болон гарын авлагуудыг хэрэглэсэн.
Б: Тэгвэл баримтанд оюуны ишлэл зүй зохистой ашиглахын тулд ишлэл зүүлт хийдэг. Энэ тухай одоо судалцгаая.


Шинэ мэдлэг эзэмшүүлэх
10 мин
Б: Өнөөдрийн хичээлээр лавлах номондоо ишлэл зүүлт оруулах
С: ТӨМ3.3  уншин нөхөж бичнэ.  
Б: Баримтад яагаад ишлэл, зүүлт, тайлбар оруулах хэрэгтэй вэ? Зүүлт, тайлбар ямар ялгаатайг мэдээрэй. Тарааж өгсөн хичээл 3-ыг уншаарай.
С: Бичихдээ ашигласан зарим хэлц, харь үг, хүн, газар усны нэр, он цаг, эд өглөгийн зүйл, зан заншил гэхчлэн нэмэлт мэдээлэл шаардсан хэсгийг тэмдэглэж, тусгайлан тайлбарладаг.
Анхаарах зүйл: Сурах бичиг, тарааж өгөх материалд заавар зөвлөгөө өгч  чиглүүлэх
Үнэлгээ: Дасгал даалгавар хийж дуусгасан сурагчийг үнэлгээ өгөх, идэвхи оролцоог нь дэмжих
Хийх бүтээх үе шат
12 мин
Б: Лавлах номынхоо файлыг нээгээд ишлэл, зүүлт, тайлбар хийцгээе.
С: Ишлэх, иш татах: Бичиж байгаа зүйлдээ бусад хүий бүтээлээс хэсэгчлэн авч оруулахыг шууд эш татах гэдэг бол бусдын санааг дурдан тайлбарлахыг дам иш татсан гэдэг.
Исаак Ньютон-Английн физикч, математикт, одон орон судлаач, байгалийн философич, алхимич
Б. Сурах бичгийн хуудас 30, дасгал 1-ийг уншаад, туршиж үзээд зүүлт, тайлбар хийх аргаа олоорой.
С: Зүүлт, тайлбарыг хийхдээ References цэсийн Insert Footnote-г ашиглана.
Б: Сурагчид хийсэн лавлах номондоо зүүлт, тайлбар оруулна
С: Сурах бичгийн хуудас 30, дасгал 2-г хийгээрэй
Үнэлгээ
3 мин
Б: Сурагчдын лавлах номондоо хийсэн ишлэл зүүлт тайлбарыг өөрйин үнэлгээний хуудас тарааж өгч бөглүүлэх.
С: Сурагчид хийсэн лавлах номоо өөрийн үнэлгээний хуудсаар ажлаа үнэлүүлнэ.
Анхаарах зүйл: Ном сурах бичиг, компьютер байхгүй сурагчидыг  хичээл дууссаны дараа ангид суулгаж хичээлийн хийлгэх. Мэдэхгүй чадахгүй зүйлд нь туслаж дэмжих..

Гэрийн даалгавар
3 мин  
Дасгал 2. Лавлах номын файлыг нээж цуглуулж, боловсруулсан материалдаа зүүлт, тайлбар хийгээрэй.
     1.    Зүүлтийг ямар номонд хэрхэн ашигласан талаарх
2-3 жишээ олж ирнэ үү.
Дүгнэлт
2 мин
Өнөөдрийн хичээлээр юу шинээр ойлгож авсанаа дэвтэртээ бичээд бусдадаа уншиж өгөх.
Хичээлээр ойлгосон зүйлээ дэвтэртээ бичих

No comments:

Post a Comment