Ээлжит хичээлийн хөтөлбөр №2

Хичээлийн сэдэв:  Баримтад тусгай тэмдэгт, томьёо оруулах
Хамрах хүрээ: 9-р анги
Хугацаа: 40 минут                                                                                                         
Хичээлийн зорилго: Баримтыг боловсруулах явцдаа томьёо оруулж сургана. Хичээлийн зорилт:
Ø  Insert цэсний Equation программыг хэрэглэж сурна
Эзэмших мэдлэг, чадвар, хэрэглээ: Баримтад томьёо оруулах мэдлэг чадварыг эзэмшинэ. Insert цэсний Equation программыг хэрэглэх
Хэрэглэгдэхүүн: Мэдээллийн технологийн кабинет, компьютер, проектор, дэлгэц, Мэдээллийн технологи VIII сурах бичиг, ажлын хуудас тараах материал
Арга зүй: Тайлбарлан таниулах,  харилцан ярилцах, бие дааж ажиллах,
Хичээлийн үе шат
Б: Багшийн үйл ажиллагаа
С: Сурагчийн үйл ажиллагаа
Зохион байгуулалт
1 мин
Б: Сурагчдад хичээлд баримтлах дэг болон аюулгүй ажиллагааны дэгийг танилцуулна.
С: Сурагчид компьютер дээрээ өмнөх хичээлд хийж байсан файлаа нээнэ.
Б: Хичээлийн явцад сурагчид 4 алхамт 2 даалгавар ажиллана.
Сэргээн санах, сэдэлжүүлэх
9 мин
Б: 1.Бодлогын өгүүлбэрийг уншиж өгөх
Slide 3
2. Бодолтыг дэвтэрт хийх. Бодож дууссан бол гараа өргөх
Б Асуулт№1
1. Энэ бодлогыг өмнө бодож байсан уу?
2.Ямар сэдэв дээр үзсэн бэ?
3.Энэ бодлогыг юу ашиглаж бодсон бэ?
4. Slide 4-г багш дэлгэцээр харуулах
С: Алхам-1.
 Хариултыг сурагч өөрийн хүсэлтээр босож хариулна
1.Энэ бодлогыг шугаман алгоритм сэдэв дээр бодож байсан
2. Бодлогыг дэвтэрт бодож дуусаад Smile өргөх
3. Томьёо ашиглаж бодсон
Асуудал шийдвэрлэх
12 мин
Б: Асуулт№2.
1.Өмнөх хичээл дээр ямар сэдвийн хичээл үзсэн бэ?
2.Ямар программ дээр гарчигаа үүсгэж боловсруулсан бэ?
Даалгавар 1
Бодлогынхоо томьёог Word программ дээр боловсруулж үзье
Асуулт№3
1.Томьёог ямар замаар яаж оруулсан бэ?
Багшийн нэмэлт мэдээлэл
Слайд-4
С: Алхам-2.    
1.Баримтад гарчиг үүсгэж сурсан
2.Word программ дээр ажиллаж боловсруулсан.
3. Бодлогыг Word программ дээр оруулж эхэлнэ.
4. Зарим сурагчид х2-г ашиглаж оруулж болно. Мөн зарим нь Equation программыг ашиглаж болно.
Сурагчдаар ямар арга замаар бодлогын томьёог оруулсанг тайлбарлуулна.
Сурагчдын тайлбарласанг бусад сурагчид дэвтэрт тэмдэглэн авах
Бататгах
13 мин
Б: Даалгавар 2
1.Томьёо 2-г сурагч 1 бүрт тараан өгөх
Слайд-5
2.Өгөгдсөн томьёог Word программ дээр оруулцгаая
Асуулт-5.
1.Томьёо оруулах явцад ямар нэгэн асуудал тулгарч байна уу?
Томьёог оуулахад асуудал тулгарсан тохиолдолд багш томьёог оруулах нарийвчилсан Ажлын хуудсыг сурагчдад тараан өгнө
Багшийн нэмэлт мэдээлэл
Слайд-6,8
С: Алхам-3 а     
Сурагчид томьёог оруулах явцад асуудал тулгарсан тохиолдолд Smile өргөн багшаас тусламж хүснэ.
Алхам-3 б     
Асуудлаа шийдвэрлэхийн тулд багшийн нэмэлт тараан өгсөн Ажлын хуудасны дагуу томьёог оруулна.
Шинэ мэдээллийг ойлгож, тэмдэглэж авна
Б: Сурах бичгийн 28 хуудасны хэрэглэхүй хэсгээс 3 дахь томьёог оруулна уу?
Слайд-7
С: Алхам-4
Сурах бичгээс өгсөн томьёог Ажлын хуудас 2-н дагуу боловсруулж оруулна
Үнэлэх
2 мин
Б: Даалгавар 1
 Стандарт бус болон аман  үнэлгээ өгөх
Даалгавар 2 болон нэмэлт даалгаврыг үнэлэх үнэлгээний хуудсыг Excel программ дээр боловсруулж ашиглах аргачлалыг тайлбарлан өгөх
С: Даалгавар тус бүр дээр багшийн Excel программ дээр бэлтгэж боловсруулсан үнэлгээний хуудсанд даалгавар тус бүрт тоон үнэлгээ тавьж дунджийг олно.
Үнэлгээ
2 мин
Б: Багш сурагчдын үнэлгээний дунджийг байршуулах үнэлгээ хуудсыг гаргасан байна.
Сурагчдын байршуулсан үнэлгээнээс харгалзан 1-2 сурагчдаар өөрийгөө үнэлсэн байдлыг  яриулах.
С: Даалгавар тус бүр дээр багшийн Excel программ дээр бэлтгэж боловсруулсан үнэлгээний хуудсанд даалгавар тус бүрт тоон үнэлгээ тавьж дунджийг олно.
Гэрийн даалгавар
1 мин                  
           Б: Тусгай тэмдэгтийн тухай мэдэж ирэх
           С: Гэрийн даалгавар тэмдэглэж авах
          

No comments:

Post a Comment